Bugatti Veyron Supersport “мэндэлж” байна

Хуучирсан мэдээ: 2010.06.26-нд нийтлэгдсэн

Bugatti Veyron Supersport “мэндэлж” байна

Удаан яригдсан Bugatti Veyron Supersport тун удахгүй үйлдвэрлэлийн шат дамжлагаас гарах гэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ. 1930-аад оны Type 55 болон 1990-ээд оны EB 110 гэсэн хоёр загвараас санаа аван бүтээж буй уг машин 1200 морины хүчтэй гэнэ. 2,047,675 ам.долларын үнэтэй энэхүү хүчирхэг спорт машин хүч чадлаараа сүүлд гарсан Hennessy Venom GT машинтай ижил ажээ. Bugatti Veyron Supersport нь өмнөх загваруудаасаа даруй 300 килограммаар хөнгөн жинтэй болж байгаа нь том дэвшил юм. Үүнийхээ ачаар энэ спорт хөлөг 100 километр цагийн хурдыг 2,2 секундэд авч чадна. Энэ тансаг зэрэглэлийн уналгыг ердөө 30 ширхгийг үйлдвэрлэж байгаа аж. Ирэх наймдугаар сард Калифорнийн Пеббел арал дээр болох авто машины шоун дээр энэхүү төмөр хөлгийг дэлгэн үзүүлж магадгүй байгаа гэнэ. 

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж