Путины чансаа түүхэн дээд амжилт тогтоов

Хуучирсан мэдээ: 2014.05.16-нд нийтлэгдсэн

Путины чансаа түүхэн дээд амжилт тогтоов

Владимир Путин.

Фото: Алексей Никольский / РИА Новости

 

Оросын ерөнхийлөгч Владимир Путин ба эрх баригч  “Нэгдмэл Орос” намын чансаа өмнө байгаагүй хэмээгээр өслөө. Энэ тухай олон нийтийн санал бодлыг судлах ВЦИОМ  төв тавдугаар сарын 15-нд  мэдээлсэн байна.

 

Тавдугаар сарын 10-11-нд явуулсан олон нийтийн санал асуулгаар Путиний  үйл ажиллагааг дэмжигчдийн тоо 85,9 хувьд хүрчээ. Ийм өндөр үзүүлэлтийн гол шалтгаан нь Украины хэрэг явдал (52 хувь), Ялалтын баярыг тэмдэглэсэн нь (34 хувь) болж байна.

 

Оросын төрийн тэргүүнийг дэмжих өсөлт таван сар дараалан хийгдэж байна. Дөрөвдүгээр сараас хойш Оросын тэргүүний чансаа 3,7 хувиар, жилийн эхнээс бараг гурав дахин өсөв.

 

“Нэгдмэл Орос” намын сонгогчдын дэмжлэг тавдугаар сарын эхээр 60,4 хувь болсон нь сүүлийн зургаан жилийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж