ОХУ ба ЕХ героин хэрэглэх талд лидерүүд

Хуучирсан мэдээ: 2010.06.27-нд нийтлэгдсэн

ОХУ ба ЕХ героин хэрэглэх талд лидерүүд

Европын холбооны орнууд ба Орос дэлхийд үйлдвэрлэгдэж байгаа героины  тал хувийг хэрэглэж Афганы мансууруулагч бодисны хоёр том зах зээл нь болж байна.
Энэ тухай НҮБ-ын хар тамхи ба гэмт хэргийн албаны жил тутмын илтгэлд өгүүлэгджээ.
ЕХ-нд героины хэрэглээ нь жилдээ 85-90 тонн байгаа ба уг холбоон дотроо Их Британи 19 тн, Итали 18 тн, Франц 10 тн, Герман долоон тонн гэсэн үзүүлэлтэй байна.
Орос бол үндэсний төвшиндөө хар тамхины хамгийн их хэрэглээтэй орон болжээ. Жил бүр Афганистанаас Орост “хойд замаар” нь 70 тонн мансууруулах бодис орж ирдэг. Агентлаг Оросын хар тамхичдын тоог 1,6-1,8 сая хүн гэж үзэв. Тэдний 37 хувь нь ХДХВ/ДОХ-ын халдвартай. Афганаас Тажик, Узбек Туркменээр дамжин мансууруулагч орж ирдэг. Гол урсгал нь Киргизийн Ошоор дамжин Казахстанаар Орост орж ирдэг ажээ. Зөөлтийг бага хэмжээгээр хувийн машин эсвэл ачааны тэргээр хийж байна.
Илтгэлд тэмдэглэснээр сүүлийн жилүүдэд АНУ-д  кокаины хэрэглээ буурч үнэ нь ч гэсэн унажээ. Харин кокаин хэрэглэгчдийн тоо Европт 2-4,1 сая болтол өссөн байна. Тиймээс ч Латин Америкийн кокаины урсгал Баруун Африкаар дамжин Европт орж ирэх болжээ. НҮБ-ын мэдээгээр хамгийн их хэрэглэгддэг мансууруулагч нь марихуана ба түүнийг дэлхийн бараг бүх орнуудад ургуулан 190 сая хүтэл тооны хүн татаж байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж