Компанийн лого шинэчлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2014.05.20-нд нийтлэгдсэн

Компанийн лого шинэчлэгдлээ

“Эрдэнэс Монгол” ХХК нь өнөөдөр “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн 100%, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн 100%, “Багануур” ХК-ийн хувьцааны төрийн эзэмшлийн 75%, “Шивээ-Овоо” ХК-ийн  хувьцааны төрийн эзэмшлийн 90%, “Оюу Толгой” ХХК-ийн төрийн эзэмшлийн 34%, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Монголын талын 51%, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд барьсан авто зам, Гашуунсухайтын боомт, дэд бүтцийг 100 хувийг тус тус эзэмшиж, өргөн цар хүрээтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн бямба гарагт Чингисийн талбайд зохион байгуулагдсан уул уурхайн салбарыг сурталчлах өдөрлөгт “Эрдэнэс Монгол” ХХК нь охин болон хараат компаниудтайгаа нэгдсэн зохион байгуулалттайгаар хамтран оролцож үйл ажиллагаагаа амжилттай сурталчлав. 

Компанийн үйл ажиллагааны цар хүрээ өргөжиж, үндэсний хэмжээний корпораци болох чиглэлээр ажиллаж байгаатай холбогдон “Эрдэнэс МГЛ” нэрийг “Эрдэнэс Монгол” болон өөрчилж, байгууллагын билэгдэл буюу логоны загвар мөн шинэчлэгдсэнийг олон нийтэд танилцууллаа. “Эрдэнэс Монгол” ХХК нь үндэсний  баялгийг арвижуулахын төлөө охин болон хараат компаниудад компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэх, арилжааны зарчмаар ашгийн төлөө ажиллах нөхцөлөөр хангах, үнэлгээг нь нэмэгдүүлж дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай үндэсний компаниудыг бий болгох эрхэм зорилгоо хэрэгжүүлэн ажиллаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж