Ядарсан эсэхийг тодорхойлдог шил бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2014.05.20-нд нийтлэгдсэн

Ядарсан эсэхийг тодорхойлдог шил бүтээжээ

Хэт ядарсан үедээ жолоо барих нь осол гаргах нэг үндэс болдог байна. Тиймээс жолоо барих үедээ зүүх зориулалттай таны хэр их ядарч буйг тодорхойлох чадвартай ухаалаг, нүдний шилийг бүтээжээ. “Jins Meme” нэртэй уг нүдний шил нь хүний нүдний хөдөлгөөн, хүүхэн харааны байдал, нүүрний хөдөлгөөн зэрэгт нарийн хэмжилт хийснээр таны ядарч буй эсэхийг тодорхойлох ба хэт их ядарсан үед танд сигнал өгөх аж. Ингэснээр жолоо барьж, осол гаргах эрсдлийг бууруулах юм байна.

Энэхүү нүдний шилийг ирэх 2015 оноос эхлэн худалдаанд гаргах ба 685 ам.долларын үнэтэй байх гэнэ.

Т.БИЛГҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж