Чингүнжавын нэрэмжит “Тусгаар тогтнол, газар шороо” яруу найргийн наадмын хоёрдугаар шат өнөөдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд эхэллээ. Тус наадамд “Болор цом”-ын эзэн Д.Урианхай, А.Эрдэнэ-Очир, Б.Галсансүх, Ш.Лхамноржмаа, тэргүүтэй 30 найрагч шүлгээ уралдуулж байна. Наадам энэ сарын 29-нийг хүртэл үргэлжлэх юм. Нэмж дуулгахад, эдгээр яруу найрагчийн дотроос есөн яруу найрагчийг шалгаруулж, тус бүр нэг сая төгрөгөөр урамшуулах аж.
Б.Анхаа
Б.Анхаа