Украин өрөө 10 хоногийн дотор төлнө гэв

Хуучирсан мэдээ: 2014.05.21-нд нийтлэгдсэн

Украин өрөө 10 хоногийн дотор төлнө гэв

Фото: Андрей Синицын / AFP

Украин Орост төлөх хуримтлагдсан өрөө төлөхөд бэлэн гэж мэдэгдэв. Гэхдээ  Орос мянган шоо метр хийн үнийг 268 доллар хүртэл буулгасан нөхцөлд тэд өрөө 10 хоногийн дотор төлнө гэж Украины ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Арсений Яценюк мэдэгдсэн байна.  Хийн нийлүүлэлтийн гэрээг тавдугаар сарын сүүлч хүртэл хийхгүй бол Украин олон улсын арбитрийн шүүхэд хандах гэнэ. Тавдугаар сарын эхний байдлаар  Украины Оросын “Газпром”- д төлөх өрийн хэмжээ нь 3,5 тэрбум долларт хүрээд байгаа юм. Киев үнийг хөнгөлсөн нөхцөлд өрөө төлнө гэж нэг биш удаа хэлж байв. Харин оросууд Украин өрийнхөө багахан хэсгийг ч болов  эхлээд төлсний дараа  хийн үнийг хөнгөлөх талаар ярилцаж болохыг хэлж байгаа.

Мянган шоо метр хийн 268 доллар гэсэн хөнгөлөлттэй үнэ нь 2014 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл хүчин төгс байсан ба Оросоос 2010 ба 2013 онуудад Киевт үзүүлсэн хоёр хөнгөлөлтийн тооцоогоор хийгджээ. Хөнгөлтийг зогсоосны дараа мянган шоо метр хийн үнэ 485 доллар болсон нь Европын дундаж 350-400 доллараас илүүтэй байгаа юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж