Урумчид гарсан халдлагад 31 хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2014.05.22-нд нийтлэгдсэн

Урумчид гарсан халдлагад 31 хүн амь үрэгджээ

Хятадын Шинжаан-Уйгарын автономит районы нийслэл Урумчи хотод өнөө өглөө /V.22/ 07:50 цагт хүнсний зах дээр гарсан халдлагад 31 хүн амь үрэгдэж, 90 гаруй хүн гэмтэж бэртсэнийг “CNN” мэдээлжээ. Хятадын эх сурвалжуудын мэдээлснээр хоёр автомашин хүн ихтэй хүнсний зах руу цөмөрч орсны дараа цонхоороо тэрсэх бөмбөг шидсэн байна. Хүмүүс рүү шидсэн тэсрэх бөмбөгний нэг нь дэлбэрсэн талаар “Синьхуа” агентлаг мэдээлсэн бол орон нутгийн гэрчүүдийн хэлснээр зах дээр олон удаа дэлбэрэлт болох чимээ гарсан гэнэ. Хятадын албаныхны зүгээс энэ хэрэгт исламын шашинт уйгур үндэстний салан тусгаарлагчдыг буруутгаж байна.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Associated Press

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж