ПДХСистемийн газрын хувилбарыг туршив

Хуучирсан мэдээ: 2014.05.23-нд нийтлэгдсэн

ПДХСистемийн газрын хувилбарыг туршив

Фото: US Navy / AP

 

Америкийн цэргийнхэн зүүн Европт зориулсан, хуурай газар байрлах пуужингаас хамгаалах “Ижис”  системийг Хавайн Кауаиарал дээр туршсан тухай “The Guardian” сонин пүрэв гаригт мэдээлэв.

 

Цэргийнхэн пуужинг хөөргөсөн виртуаль байг “Raytheon” компанийн бүтээсэн пуужингийн эсрэг “Standard Missile 3 Block IB” (SM-3 Block IB)  маркийн пуужингаар амжилттай угтан барьсан байна. “Ижис” системийг виртуаль биш жинхэнэ байгаар турших ажиллагаа 2015 онд хийгдэнэ. Өмнө нь энэ системийг зөвхөн усан онгоцноос туршиж байжээ.

 

Европын пуужингийн довтолгооноос хамгаалах төлөвлөгөөний дагуу “Ижис” цогцолборын эхний хэсгийг 2015 онд Румынд, 2018 онд хоёр дахь цогцолборыг нь Польшид байрлуулах юм.  Гэхдээ АНУ-ын Тооцооны танхим илтгэл гаргаж, уг системийн өнгөрсөн жилийн туршилтад саад учирч байсныг засах үүрэг өгсөн учраас нэмэлт зардал гарахаар болсон байна. 2002 оноос хойш энэ системд 98 тэрбум ам.доллар зарцуулаад байгаа бөгөөд 2018 он хүртэл дахин 38 тэрбумыг зарлагадах бололтой байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж