Стамбулд жагсагч, цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарав

Хуучирсан мэдээ: 2014.05.23-нд нийтлэгдсэн

Стамбулд жагсагч, цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарав

Фото: Архив EPA/ULAS YUNUS TOSUN

 

Туркийн томоохон хот Стамбулд жагсагчид ба цагдаа нарын хооронд гарсан мөргөлдөөний үеэр зөвшөөрөлгүй эсэргүүцлийн ажиллагаа явуулагчдын нэг нь толгойдоо шарх аван эмнэлэгт хүргэгдсэн байна.

 

Хотын Бейоглурайоны Окмейдан талбайд хэдэн арван хүмүүс уурхайн ослоор амь үрэгдсэн уурхайчдын дурсгалд хүндэтгэл үзүүлэхээр цугларсан байжээ. Энэ арга хэмжээний зөвшөөрлийг аваагүй байсан учир талбайд цагдаагийн анги очсон байв. Цугларагсадыг тарахыг  шаардсан нь үр дүн өгөөгүй учир цагдаагийнхан нулимас асгаруулах хий, усан буу хэрэглэсэн байна. Жагсагчид хариуд нь бэхлэлт боснон цагдаа нарын зүг чулуу нүүлгэн шатах шингэнтэй лонх шидэлсэн байлаа. Цагдаагийн жиипийг  шатаасан байв.

 

Уурхайд гарсан ослын дараа олон хот сууринд жагсаал, цуглаан болж өнгөрлөө. Эсэргүүцлийн бүх жагсаалууд Засгийн газрыг огцрохыг шаардсан уриан дор хийгджээ.

 

Уурхайд юу болов

 

Сома суурины ойролцоох уурхайд тавдугаар сарын 13-ны өдөр дэлбэрэлт гарав. Үүний улмаас уурхайд гал гарч, нуралт болжээ. Ослоор нийт 301 уурхайчин амиа алдаж, 485 нь аврагдсан байв.  Аврах ажиллагаа 96 цаг үргэлжилжээ. Уурхайн гүнд 150 метрт байрлаж байсан  цахилгаан трансформаторт богино холбоо үүссэн нь ослын шалтгаан гэж үзэв.

 

Сэжигтнүүдийг баривчилсан нь

 

Цагдаагийнхан ослын шалтгааныг мөрдөн байцаах ажлын хүрээнд гэм буруутай гэж сэжиглэгдсэн найман хүнийг баривчилжээ. Баривчлагсадын дунд уг уурхайн оператор компанийн захиргааны дарга Жан Гюркан байна. Мөн энэ хэргээр компанийн өөр хэдэн харицуцлагтнуудыг барих зөвшөөрлийг прокурор өгсөн байна. Тэд бүгд ажилдаа хайнга хандсан гэж буруутгагдаж байгаа ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж