Путин BRICS-ийн хуралд оролцоно

Хуучирсан мэдээ: 2014.05.25-нд нийтлэгдсэн

Путин BRICS-ийн хуралд оролцоно

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх долдугаар сард Бразилид болох BRICS-ийн гишүүн орнуудын зургадугаар саммитад оролцоно гэж  төрийн тэргүүний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдлээ.

Хурдтай хөгжиж байгаа Бразили, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк зэрэг таван орны бүлгийн саммит нь 2009 оноос хойш жил бүр орон тус бүрт ээлжлэн явагдаж байна. Анхны саммит нь Оросын Екатеринбургт, сүүлчийн  уулзалт нь Өмнөд Африкийн Дурбан хотноо болсон билээ. Зургаа дахь саммит нь Бразилийн Форталеза хотноо долдугаар сарын 15-нд болно.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж