Насанд хүрэгчдийн &#34В&#34 зэрэглэлийн УАШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.05.25-нд нийтлэгдсэн

Насанд хүрэгчдийн &#34В&#34 зэрэглэлийн УАШТ эхэллээ

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж байгаа насанд хүрэгчдийн "В" зэрэглэлийн УАШТ өнөөдөр Спортын төв ордонд эхэллээ. МҮСБХ-ноос өсвөрийн тамирчдынхаа дунд 13, 15, 18 насны ангилллаар улсын аваргуудаа тодруулж дуусаад насанд хүрэгчдийн тэмцээнээ хийж байгаа нь энэ. Тэмцээнд эрэгтэй 24 баг найман хэсэгт хуваагдан өрсөлдөж байна. Эдгээрийн дийлэнхийг саяхан өндөрлөсөн “Sprite Super League”-ийн багууд бүрдүүлж байгаа учраас, тоглогчдын бэлтгэл сайн, чансаа өндөртэй тэмцээн болж байгаа юм.

Дээрх тэмцээний эхний найман байранд орсон багууд ирэх сарын 8-нд эхлэх “А” зэрэглэлийн УАШТ-д оролцох эрхийг авна. “А” ангилалд дээрх наймаас гадна өнгөрсөн улиралд Үндэсний супер лигт өрсөлдсөн найман баг шууд оролцох эрхтэй байдаг гэж Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж