“АПУ-гийнхан архичин”

Хуучирсан мэдээ: 2014.05.26-нд нийтлэгдсэн

“АПУ-гийнхан архичин”

Манайдаа л хүнсний салбарын магнат хэмээн тооцогддог АПУ, Спирт бал бурам зэрэг үйлвэрийнхнийг “архичин” гэж нэрлэх санаачлагыг Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг, “Залуус-21” алкохолгүй клубынхэн гаргалаа. Учир нь талх барьдаг хүнийг талхчин, үс засдагийг нь үсчин гэж нэрлэдэг. Тэгсэн  хэр нь архи үйлдвэрлэгчийг архичин гэхгүй хэрэглэгчийг нь архичин гэдэг нь угаас ташаа  бөгөөд хүмүүсийг  буруу зуршилд татдаг гэж тэд мэдэгдсэн юм.

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд архи согтууруулах ундааны үйлдвэрлэл, хэрэглээ асар өндөр хэмжээнд байгаагаас эрчүүдийн 22, эмэгтэйчүүдийн таван хувь нь архинд донтох өвчинд нэрвэгдээд байгаа ажээ. Тиймээс олон арваараа архинд орж, донтож буй иргэдийг архинаас ангижруулахад ч архи үйлдвэрлэгчид нэмэр хандив өгөх ёстой гэж тэд үзэж буйгаа нуугаагүй юм.

А.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж