Эдийн засгийг хүндрэлээс гаргах арга хэмжээг буруутгав

Хуучирсан мэдээ: 2014.05.26-нд нийтлэгдсэн

Эдийн засгийг хүндрэлээс гаргах арга хэмжээг буруутгав

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нарт мэдэгдэл хүргүүлжээ. Мэдэгдэлд "Эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа хэдий ч хүмүүсийн цалин орлогыг багасгах, хөдөлмөр, нийгмийн хамгааллын зардлыг бууруулж танах нь буруу арга хэмжээ болно. Энэ нь хүндрэлээс гаргах биш улам хүндрүүлэх хүчин зүйл болно гэдгийг МҮЭ-ийн холбоо хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Харин цалин орлогыг нэмэгдүүлж, ажлын байрыг хадгалж хамгаалах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах нь хүндрэлээс гарахад эерэг нөлөө үзүүлж байгааг олон улсын туршлагаас тодорхой харж болно.  Иймд эдийн засгийн хүндрэлийг даван туулах оновчтой, үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг МҮЭ-ийн холбоо мэдэгдэж, санал болгож байна" гэжээ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж