1,1 тэрбум төгрөгийн зөрүү илрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

1,1 тэрбум төгрөгийн зөрүү илрүүлэв

“Улаанбаатар аудит корпораци” ХХК болон Англи улсын “Харт Нойрс” компаниудын хамтарсан консерциум 2010 оны гуравдугаар сарын 22-оос  эхлэн тавдугаар сарын 26 хүртэл хоёр сар гаруйн хугацаанд олборлох үйлдвэр болон төр захиргааны байгууллагуудад үргэлжилсэн шалгалт хийжээ. Уг шалгалт нь Монголын уул уурхайн олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачлагын гурав дахь удаагийн буюу, 2008 оны тайлан нэгтгэлийн ажлыг гүйцэтгэх зорилгоор  ажилласан байна. Энэ ажлын хүрээнд олборлох үйлдвэр эрхэлдэг 184 компаниас улсад 100 сая болон түүнээс дээш төгрөгийн татвар төлсөн 46 компанийн үйл ажиллагаанд татвар, хураамж, хандив дэмжлэгийн нэгтгэсэн дүн зэрэг хийвэл зохих шалгалтыг Монгол Улсын Засгийн газрын хүлээн авсан дүнтэй тулгаж нэгтгэх ажлыг хийж тайлагнасан байна. Шалгалтанд Засгийн газрын найман яам агентлаг,  нийслэлийн зургаан дүүрэг, 18 аймгийн 57 сумын засаг даргын тамгын газар болон төрийн захиргааны байгууллага хамрагдсан байна. Шалгалтын ажлын үр дүнд тодорхой бус, шийдвэрлэгдээгүй 1,1 тэрбум төгрөгийн зөрүү зөрчил илрүүлжээ.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж