Л.Цог Австрийн Элчин сайдыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2014.05.27-нд нийтлэгдсэн

Л.Цог Австрийн Элчин сайдыг хүлээн авч уулзав

УИХ-ын дэд дарга, Монгол Австрийн Парламентын бүлгийн дарга Л.Цог Австри Улсаас БНХАУ-ын Бээжин хотод суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Ирэнэ Гинэр Райхэль, Австри Улсын эдийн засгийн танхимын дэд Ерөнхийлөгч Рихард Щенц, Австри Улсын Бээжин дэх Элчин сайдын яамны худалдаа хариуцсан атташе Оскар Андэзнэр нарыг өнөөдөр /2014.05.27/ хүлээн авч уулзлаа.

Элчин сайд хатагтай Ирэнэ Гинэр Райхэль, тантай хоёр дахь удаагаа уулзаж байгаадаа баяртай байна. 2008 оноос эхлэн Монгол-Австрийн эдийн засгийн форумыг жил бүр зохион байгуулж буйгаа УИХ-ын дэд даргад танилцуулав. Мөн эдийн засгийн форумаас гадна өнгөрсөн бямба гарагт Венийн вальс, төв талбайд олон нийтэд зориулсан бүжгийн арга хэмжээ зохион байгуулсан тухайгаа онцлов.

УИХ-ын дэд дарга, Монгол Австрийн Парламентын бүлгийн дарга Л.Цог хэлэхдээ, хоёр орны парламент хоорондын харилцааг бид бүгд мэднэ. Миний хувьд Монгол Австрийн Парламентын бүлгийн даргын хувиар хоёр орны парламентын харилцааг идэвхжүүлэхийг хүсэж байна. Таныг бизнес форумын үеэр Монгол Улсад хэрэгтэй олон зүйл хийсэн гэдэгт итгэлтэй байна гэдгээ илэрхийлэв.

Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим Австрийн эдийн засгийн танхимтай хамтран Монгол-Австрийн эдийн засгийн форумыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ сарын 26-ны өдөр болсон энэхүү форумд Монголын Улсын 30 гаруй бизнесийн төлөөлөл, Австри Улсын 15 бизнесийн төлөөлөл оролцсон байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж