Roberto Cavalli шинэ логотой болов

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

Roberto Cavalli шинэ логотой болов

Зэрлэг амьтдын хээний мастер дизайнер Roberto Cavalli загварын ертөнцөд орж ирснийхээ 40 насны төрсөн өдрийг энэ жил тэмдэглэнэ. Тэрбээр энэ баярт үйл явдлаа тохиолдуулаад брэнддээ шинэ лого зохион бүтээжээ.

Уг шинэ график эмблем нь алтан өнгийн 40 гэсэн тоо юм. Дөрвийн тоо, түүний баруун дээд буланд давхардуулан байрласан тэгийн тооны гол хэсэгт R үсэгний хоёр талаас хоёр C үсэг холбосон дүрслэлтэйгээр шинэ логогоо зохиосон байна. Тун удахгүй Roberto Cavalli брэндийнхээ 40 насны төрсөн өдрийн үдэшлэгийг өргөн цар хүрээтэй хийх гэнэ.

Сонирхуулахад, нэрт дизайнер Roberto Cavalli ДАШТ-ний нээлтийн ёслол дээр дуучин Shakira-гийн өмссөн чамин даашинзыг зохион бүтээсэн юм.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж