Нярайн эмгэгийг 24 цагт оношилно гэв

Хуучирсан мэдээ: 2014.05.30-нд нийтлэгдсэн

Нярайн эмгэгийг 24 цагт оношилно гэв

Эрүүл мэндийн яамнаас 2014 оныг эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласны хүрээнд “Нярайн тандалт шинжилгээ” үндэсний хөтөлбөрийн нээлт өнөөдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд боллоо. Энэхүү үндэсний хөтөлбөр нь 2012-2020 оны хугацаанд хоёр үе шаттайгаар хэрэгжих бөгөөд дөнгөж төрсөн нярайн эмгэг, хөгжлийн бэрхшээлтэй болход хүргэх өвчнийг оношилдог юм байна. Өөрөө хэлбэл, дөнгөж төрсөн нярайн шинжилгээ хийж, тандалт явуулж, эмгэг, болон суурь өвчин байгаа эсэхийг оношлох зорилготой юм байна.

Нээлтийн ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон ЭХМҮТ-ийн захирал Ш.Энхтөр болон бусад албаны хүмүүс оролцлоо. Хөтөлбөрийн хүрээнд эхийн ээлжинд түнхний мултрал, дутуу нярын нүдний согог, нярайн сонсгол зэрэг дөрвөн чиглэлээр оношлогоо, тандалт хийсэн байна. Цаашид хөтөлбөрийн дараагийн шатанд олон чиглэлээр тандалт, оношлогоо  хийхээр ажиллахаар төлөвлөжээ. Мөн энэ үеэр Эрүүл мэндийн яамнаас баасан гариг бүр зохион байгуулдаг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудтай хийдэг цахим уулзалтаа зохион байгуулжээ.

Ш.ОЧ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж