Лео, Жастин хоёрын халуухан тулаан

Хуучирсан мэдээ: 2014.05.30-нд нийтлэгдсэн

Лео, Жастин хоёрын халуухан тулаан

Дэлхийн томоохон кино наадам болох Канны кино наадмын үеэр болдог Аmfar буяны хүлээн авалтын үеэр дуудлага худалдаа болсон байна. Уг дуудлага худалдаанд Жастин Бибер, Леонардо Ди Каприо нарын хооронд гал гарсан ширүүхэн өрсөлдөөн болоод өнгөрсөн гэнэ. Ширүүхэн өрсөлдөөнд Жастин Бибер ялалт байгуулж Италийн Bulgari брэндийн усны дусал шиг мэт 13 каратын бриллиантаар тойруулан чимэглэсэн могой хэлбэртэй хүзүүний зүүлтийг худалдан авчээ.

150 мянган еврогоос эхлэн дуудагдсан уг гоёл чимэглэлийн зүүлтийг тэд өрсөлдөн дуудсаар Леонардо Ди Каприо 350 мянга хүртэл зүүлтний үнийг өсөгсөн ч Жастин 50 мянгаар ахиулсан үнээр худалдаж авчээ.

Леонардотой үзэлцэн байж авсан уг зүүлтээ тэрээр хэн нэгэн найз охиндоо бус өөрийн ээждээ бэлэглэсэн ажээ.  Дуудлага худалдаагаар хоёр одыг алалцуулан байж авсан уг могой хэлбэр бүхий зүүлтийг 1963 онд жүжигчин Элизабет Тейлор Клеопатра кинонд тоглож байхдаа хэрэглэж байсан байна.

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж