Инээд хөөр дүүрэн Номингийн хүүхдийн баяр болж өнгөрлөө

Хуучирсан мэдээ: 2014.06.03-нд нийтлэгдсэн

Инээд хөөр дүүрэн Номингийн хүүхдийн баяр болж өнгөрлөө

Хүүхдийн инээд хөөр дүүрэн Номингийн хүүхдийн баяр

Улсын их дэлгүүрийн өмнө болж өнгөрлөө

“Номин Холдинг” ХХК-аас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Улсын их дэлгүүрийн өмнөх талбайд хүүхэд багачуудаа хүлээн авч баярлууллаа. Уг арга хэмжээнд Бонго ба түүний нөхөд, Хүүхдийн ордны тоглолт, Хүн хөшөө, Алиалагчид гээд уйдах завгүй олон арга хэмжээ зохиогдсоноос гадна дэлхийн алдарт брэндүүдийн нэрэмжит уралдаан явагдаж хөөрхөн багачууддаа бэлгийн хур буулгасан юм.

“Номин Холдинг” ХХК-аас жил бүр уламжлал болгон хүүхдийн гар зургийн уралдааныг зарлан зохион байгуулдаг бөгөөд энэхүү уралдаан нь хүүхдийн сэтгэн бодох чадвар, сэтгэлгээг хөгжүүлэх, өөрийгөө илэрхийлэх нэгэн том боломж болж өгдөг онцлогтой. Энэ жил 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа зургийн уралдаанд Улаанбаатар хотоос 3000 хүүхэд, орон нутгаас 2000 хүүхэд бүтээлээ ирүүлж нийт56 бүтээл шагналт байранд орсон юм.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 71200 бүтээл оролцсон байна.

Жил бүрийн хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Номин орсон нэртэй хөөрхөн хүүхэд багачууд Номингоос бэлгээ авдаг бөгөөд энэ жил ч мөн 3968 Номин нэртэй хүүхэд бэлгээ гардан авлаа. Энэхүү үйл ажиллагаа 1997 оноос хойш 16 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 40,000 гаруй Номин орсон нэртэй хүүхэд багачуудыг баярлуулаад байна.

Улсын их дэлгүүрийн өмнөх талбайд хөөрхөн хүүхэд багачууддаа зориулсан брэндийн хямдралтай, урамшуулалтай худалдааны асрууд үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Дээрх худалдаанд брэндийн хүүхдийн тоглоом, үнэртэй ус, бугуйн цаг тэргүүтэй бараанууд 20%-70% хүртэл хямдарч, Эко дугуй авсан хүн бүрт үнийн дүнгийн 80% тай тэнцэх эрхийн бичиг бэлэглэж, Tom tailor, S Oliver, Coccodrillo тасгуудаас худалдан авалт хийсэн хүн бүрт гарын бэлэгтэй худалдаа явуулсан байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж