“Камертон” хамтлагийнхан шинэ цомог гаргана

Хуучирсан мэдээ: 2014.06.03-нд нийтлэгдсэн

“Камертон” хамтлагийнхан шинэ цомог гаргана

“Камертон” хамтлагийнхан шинэ цомгийн ажилдаа оржээ. Тэд тавдугаар сард өөрсдийн бие даасан “Camerton Best hits Unplugged” тоглолтоо “Мишээл экспод” амжилттай хийсэн билээ.

Тэдний тоглолт удаан хүлээсэн сонсогч фэнүүдийнх нь хувьд том бэлэг байсан. Удаан хугацаанд “Камертон” хамтлагийнхан нэгдсэн уран бүтээлээ хийлгүй байсаар өнөөг хүрсэн бол тун удахгүй тэдний цоо шинэ дуунууд сонсогчдынх нь гар дээр очих нь ээ.

Уг цомог нь арван шинэ дуунаас бүтсэн бөгөөд ирэх наймдугаар сард худалдаанд гарах ажээ.

Э. ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж