Усанд осолдсон хүүг гуравдахь өдрөө эрж байна

Хуучирсан мэдээ: 2014.06.04-нд нийтлэгдсэн

Усанд осолдсон хүүг гуравдахь өдрөө эрж байна

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн эрэх хайх аврах салбарын албан хаагчид Хэрлэн голд осолдсон хүүг гуравдахь өдрөө эрэн хайж байна. 17 настай хүү Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу энэ сарын 1-ний өдөр тус дүүргийн V хорооны нутаг Улаан-Эрэг гэдэг газар Хэрлэн голын усанд осолдсон юм. Эрэн хайх ажиллагаанд нийт  15 аврагчид ажиллаж байгааг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Д.ЖАРГАЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж