Т-Батаарын хулгайч ял сонсов

Хуучирсан мэдээ: 2014.06.04-нд нийтлэгдсэн

Т-Батаарын хулгайч ял сонсов

Өмнөговийн Нэмэгтийн хөндийгөөс илэрсэн Т-Батаар үлэг гүрвэлийн олдворыг Монгол Улсаас хууль бусаар авч гарсан Эрик Прокопи гэгч АНУ-д уг олдворыг дуудлага худалдаанд оруулах гэж байсан хэрэг хоёр жилийн өмнө гарсан билээ. Эргэн сануулахад, “Хэвлээр явагчийн яс” нэрээр далдалж гаргасан Т-Батаарын чулуужсан олдворыг “Хэритиж Аукцион” байгууллагын дуудлага худалдаагаар нэг сая ам.доллараар худалдах гэж байсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өөрийн нэрээр гаргасан нэхэмжлэл, хүсэлт чармайлтын үр дүнд АНУ-ын шүүхийн байгууллага энэ хэрэгт анхаарал хандуулж, улмаар Т-Батаарын олдвор Монгол нутагтаа ирээд бүтэн жил болж байна. Ингэснээрээ монголчуудын өв, соёл хамгаалах эзэнтэй гэдгийг дэлхий нийтэд харуулсан юм.

Тэгвэл 70 сая жилийн настай үлэг гүрвэл Т-Батаарын олдворыг Монголоос хууль бусаар гаргасан Эрик Прокопид АНУ-ын шүүхээс гурван сарын ял оноожээ. Тэрээр хорих ялаас гадна гурван сарыг нийтэд тустай ажил хийж өнгөрүүлэх юм байна.

Тэрээр анх 10 хүртэл жилийн хорих ял сонсоод байсан юм. Үүний дараа Эрик Прокопид хоёр жилийн хорих ял төлөвлөж байсан боловч поркурорынх нь мэдэгдсэнээр Прокопи хуулийн байгууллагатай хамтран ажиллаж, бусад 18 ширхэг чулуужмал олдворыг олж илрүүлэх мөрдөн байцаалтын ажиллагаанд туслалцаа үзүүлсэн тул ялыг нь ийнхүү хөнгөрүүлжээ. Түүний Монгол дахь хам, хамсаатнууд бүгд бүрхны гэсгээл хүртсэн гэх яриа ч байдаг.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж