”Камертон” хотын залуусыг урив

Хуучирсан мэдээ: 2010.06.28-нд нийтлэгдсэн

”Камертон” хотын залуусыг урив

Рок попын ертөнцөд 15 жил залуусыг байлдан дагуулж, Монголдоо л хүчирхэг хамтлагт тооцогддог “Камертон” энэ жил 15 нас хүрч байна. Сүүлийн таван жилийн хугацаанд тус тусын уран бүтээл, бизнесийг эрэлж, уран бүтээлээ хойш тавиад байсан хамтлагийн залуус эргэн нэгдэж 15 жилийнхээ ойг нүсэр тэмдэглэх болсон. Тэд энэ сарын 30-нд “Нийслэл” хотхонд тоглолтоо хийх аж. Гэвч тэдний тоглолтыг хүссэн хүн бүр үзэх боломжгүй аж. Учир нь тэдний тоглолтын тасалбар 50,000 төгрөгийн үнэтэйгээс гадна стиль имижгүй бол тоглолт руу оруулахгүй байх гэнэ. “Камертон” хамтлагийн тоглолтыг зөвхөн хотын стиль, имижтэй дэгжин залуус ирж үзээсэй гэж тэд хүсч байгаа аж. Иймд “Камертон” хамтлагийн шүтэн бишрэгчид 30-ныг хүртэл гадаад үзэмжиндээ сайн анхаарахгүй бол хүссэн тоглолтоо үзэх чадахгүй нь байна. 

С.Сүндэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж