Зорилтот бүлгийн 1000 бяцхан үрсийг баярлууллаа

Хуучирсан мэдээ: 2014.06.05-нд нийтлэгдсэн

Зорилтот бүлгийн 1000 бяцхан үрсийг баярлууллаа

АПУ ТРЕЙДИНГ КОМПАНИ ХАРИЛЦАГЧ НАРТАЙГАА ХАМТРАН ЗОРИЛТОТ БҮЛГИЙН 1000 БЯЦХАН ҮРСИЙГ БАЯРЛУУЛЛАА.

“АПУ Трейдинг” компани нийгмийн сайн сайхны төлөөх олон төрөлт үйл ажиллагааг байнга явуулсаар ирсэн бөгөөд 2 дахь жилдээ уламжлал болгон “НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫГ ХАМТДАА ХЭРЭГЖҮҮЛЬЕ!” уриан дор нийгэмдээ чиглэсэн харилцагчийн багц төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн I хэсэг: Тус компани өнгөрөгч 5 сарын 11-нд “Хамтдаа мод тарья-2014” харилцагчийн хөтөлбөрийг амжилттай зохион байгууллаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ХУД-ийн 63, 49, 53-р хүүхдийн цэцэрлэгийн  бяцхан багачуудаа эрүүл орчинд өсөн торниход нь хувь нэмэр оруулж, нарс, үхрийн нүд, чацаргана, монос зэрэг олон төрлийн жимсний моднуудыг тарьж цэцэрлэгийн удирдлагуудад хүлээлгэн өглөө.

Төслийн II хэсэг: Төслийн дараагийн алхам болгож “Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр” буюу 6 дугаар сарын 1-ний баярыг тохиолдуулан “Хүрэх ирээдүйн хязгаарт тэмүүлэх хүүхэд насыг дэмжицгээе!” харилцагчийн хамтын хөтөлбөрийг мөн 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Тус хөтөлбөрийн хүрээнд эрхэм харилцагч нартайгаа хамтран 25, 29, 55, 63, 70 дугаар тусгай сургуулийн 1-3 дугаар ангийн хөгжлийн бэрхшээлтэй сурагчид, Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн амьжиргааны түвшин доогуур өрхийн 6-10 насны зорилтот бүлгийн бяцхан үрсийг хамруулан нийт 1000 хүүхдийг баярлуулж баяр дээр нь баяр нэмлээ.

Харилцагчийн багц төслийн хүрээнд хамтран ажилласан “ШУНХЛАЙ” ХХК , “СКАЙТЕЛ” групп, “САНСАР” хүнсний бөөний худалдаа, “БАЯСАХ” супермаркет, “ТЭНГЭР” ХХК, “ТУУШИН” зочид буудал, “ЧИНГИС ХААН” зочид буудал, “ХАТАНТУЛГА” ХХК, “ЧОРОС” бөөний төв, “БАТУ СТАРС” ХХК зэрэг эрхэм харилцагч нартаа талархал илэрхийлье!

Та бүхний ажил үйлс цаашид улам цэцэглэн хөгжиж нийгмийн сайн сайхны төлөө ихийг хийж бүтээнэ гэдэгт итгэлтэй байна.

Хүүхэд бүхний ирээдүй гэрэлтэж байх болтугай!

АПУ ТРЕЙДИНГ ХХК

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж