Путин, Олланд нар Украины тухай ярилцав

Хуучирсан мэдээ: 2014.06.06-нд нийтлэгдсэн

Путин, Олланд нар Украины тухай ярилцав

Фото:  EPA/YOAN VALAT

 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ба Францын ерөнхийлөгч Франсуа Олланд хоёрын яриа хэлцэл ихээхэн ажил хэрэгч болж өнгөрсөн тухай Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлэв.

 

Хоёр удирдагчийн уулзалт Елисейн ордонд цаг хагас үргэлжилсэн байна.  Тэд хоёр орны хамтын ажиллагааны байдал болон ирээдүйн талаар ярилцсан гэнэ. Мөн тэд Украины хямралыг зохицуулах нөхцөл байдлын талаар авч хэлэлцжээ.

 

Хэлэлцээрт хоёр орны Гадаад хэргийн сайд нар Сергей Лавров,Лоран Фабиус оролцлоо. Путин үүний өмнө Парист хоёр жилийн өмнө 2012 оны зургадугаар сард айлчилсан юм.  Энэ хугацаанд Францын лидер Москвад хоёр удаа очсон байлаа.

 

Елисейн ордны  эх сурвалжийн мэдээгээр Олланд Путин хоёрын яриа хэлцэл “бүрэн дүүрэн байж” чаджээ. Украины асуудал хэлэлцээрийн гол сэдэв нь байв.

 

Москва, Киев хоёрын харилцааны хурцатмал байдлыг “хамгийн ойрын үед” буулгана гэж Парис найдаж байгаа аж.

 

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж