“Алтан Жолоо Групп” 12 дахь жилдээ ТОП-оор шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2014.06.10-нд нийтлэгдсэн

“Алтан Жолоо Групп” 12 дахь жилдээ ТОП-оор шалгарлаа

Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТанхим хамтран зохион байгуулсан 2013 оны ТОП-150 аж ахуйн нэгжийг шалгаруулах ёслолын ажиллагаа шилдгүүдээ шалгарууллаа.

12 жил дараалан монголын ТОП-100 болон ТОП-150-н аж ахуйн нэгжээр шалгарч байсан“Алтан Жолоо Групп”-ийн хувьд улс эх орныхоо хөгжилд бодит хөрөнгө оруулагч, нийгмийн хариуцлагатай тэргүүлэгч аж ахуйн нэгж гэдгээ дахин Монгол Улсын Засгийн Газар болон МҮХАҮТанхим-аар үнэлүүлэн 13 дэх жилдээ зохион байгуулагдаж буй уг шалгаруулалтанд ТОП-43д шалгарч, өмнөх жилийн байраа 3-аар ахиулсан амжилт гаргалаа.

 “Алтан Жолоо Групп “-ийн “Сансар Хүнсний Худалдааны Сүлжээ” нь дотоодын 1,200 гаруй байгууллагууд болон гадаадын 30-гаруй орны 50 гаруй байгууллагуудтай хамтран ажиллаж, тэдгээрийн 12,000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг монгол орныхоо айл өрх бүрт хүргэсээр ирсэн юм. Эрүүл аюулгүй, баталгаажсан хүнсний  бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ бодит үнээр санал болгож чаддаг “Сансар Хүнсний Худалдааны Сүлжээ” нь өнгөрсөн онд “Сансар Март” шинэ салбараа нээхийн зэрэгцээ хүнсний салбарт шинэчлэлт болсон өнгө дизайны цогц шийдэл бүхий үйлчилгээний шинэ стандартыг хэрэглэгчдэд хүргэсэн билээ.

Дэлхийд чанараараа танигдсан хүнсний бүтээгдэхүүнүүдийг монголын хэрэглэгчдэд хүргэх зорилготой  “Алтан Жолоо Импекс” ХХК нь өнөөдрийн байдлаар 30 гаруй орны 50-н  томоохон үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг монгол улсад худалдаалах албан ёсны онцгой эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Тэр дундаас хүүхэд бүрийн хамгийн дуртай амттан болох HARIBО брэндийн  “Дэлхийн ТОП-5” харилцагчийн нэгээр шалгарсан зэрэг нь монголдоо төдийгүй дэлхийд өрсөлдөх чадвараа бэхжүүлж буйг илтгэнэ. Түүнчлэн 2014 оны 3-р улиралд Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэсгэрт хүнсний стандартад нийцсэн 7800м2 агуулах, оффисоос бүрдсэн ложистикийн төвийн барилгыг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Уг ажлын байр ашиглалтанд орсоноор 50 гаруй ажлын байр шинээр нэмэгдэнэ.

Мөн 2013 онд “Алтан Жолоо Групп” нь өөрийн охин компани болох “Арвайн үндэс” ХХК-даа томоохон хөрөнгө оруулалт хийн, хүчин чадлын хувьд улсдаа тэргүүлэх зэрэглэлийн, орчин үеийн шинэ пивоний үйлдвэрийн бүтээн байгуулалтыг бий болгож албан ёсоор нээлтээ хийсэн бөгөөд одоогоор тус үйлдвэр маань 350 ажилтан ажиллагсад 9 брэнд бүтээгдэхүүнтэйгээр үйл ажиллагаа эрхэлж буй бөгөөд 2014 онд Монгол улсын “Хүнсний Манлай Үйлдвэр” болсон нь төр засгаас бидний бүтээн байгуулалтыг үнэлсэн хамгийн том үнэлэмж байлаа.  

Цаашид “Алтан Жолоо Групп” нь барилгын салбарт хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буй бөгөөд 2013-2016 онд Баянзүрх дүүрэгт нийт 4 блокоос бүрдэх 800 айлын орон сууцны хороолол барих ажлыг эхлүүлээд байна. Уг хороолол нь 1.4 га талбайг эзлэн орших бөгөөд үйлчилгээний төв, гадна зогсоол, тоглоомын талбай зэргийг цогцоор нь шийдсэн хотхон болох юм.

ТОП-150 аж ахуйн нэгжийн  нэг “АЛТАН ЖОЛОО” группийн хамт олны зүгээс энэхүү шагналыг хүндэтгэн хүлээн авсан төдийгүй биднийг сонгон үйлчлүүлдэг эрхэм үйлчлүүлэгчид, хүндэт хамтран ажиллаггч түншүүд та бүхэндээ талархал илэрхийлж , “Амжилтийн Жолоог Хамтдаа…” хэмээн уриалж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж