Сьерра-Леонед эбола вирус тархжээ

Хуучирсан мэдээ: 2014.06.10-нд нийтлэгдсэн

Сьерра-Леонед эбола вирус тархжээ

 

Гвинейд 200 гаруй хүний аминд хүрээд буй эбола вирусын халдвар хөрш Сьерра Леоне улсад тархжээ. Сьерра Леоне улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр эбола вирусын халдвараар ганцхан долоо хоногийн дотор 12 хүн амь үрэгдсэн байна. Сьерра Леоне улсад эбола вирусын халдварын тархалт өвчний голомт Гвиней улстай ойр орших мужуудад бүртгэгджээ. Одоогийн байдлаар Сьерра Леоне улсын Камбиа мужид халдвар авсан байж болзошгүй 113 хүн эмнэлэгт хандан шинжилгээ өгснөөс 42 нь эбола вирусээр өвчилсөн нь тогтоогдсон байна. Түүнчлэн Либери улсад эбола вирусын 12 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс есөн хүн амь үрэгджээ. Эбола вирусын халдвараар Гвиней улсад 193 хүн өвчилж, 208 хүн амь үрэгдээд байгаа аж. Биеийн шингэнээр дамжин халдварладаг эбола вирусын эсрэг эм, вакцин нээн илрүүлж чадаагүй байгаа юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж