Украинд Оросоос гурван танк авчирчээ

Хуучирсан мэдээ: 2014.06.13-нд нийтлэгдсэн

Украинд Оросоос гурван танк авчирчээ

 

Украины Луганск мужийн хилээр ОХУ-аас гурван танк, их буу ачсан цэргийн автомашины цуваа орж иржээ. Украины Засгийн газрыг эсэргүүцэгчдийн хяналтанд буй Луганск мужийн шалган нэвтрүүлэхээр орж ирсэн танкнуудын хоёр нь Донецкийн Горлокова хотыг чиглэн явсан байна. Энэ талаар Украины Дотоод хэргийн сайд Арсен Абаков “Оросын танкууд Украинд нэвтэрлээ” гэж мэдэгдсэнийг Москва худал мэдээлэл хэмээн няцаасан байна. Украины Луганск болон Донецк мужид Киевийн Засгийн газрыг эсэргүүцэгчид өнгөрсөн гуравдугаар сард ардын бүгд найрамдах улсыг тунхагласан юм. Үүний эсрэг Украины Засгийн газар террористын эсрэг цэргийн ажиллагаа явуулж, тэдний хоорондох зөрчил, тулаан удаан үргэлжилж байна.

 

 

Үүний зэрэгцээ өөрийгөө тунхагласан Донецкийн ардын бүгд найрамдах улсын лидер Денис Пушилиний эзэшлийн бүхээгт автомашин өчигдөр /VI.12/  дэлбэрсэн хэрэг гарчээ. Дэлбэрэлт болох үед Денис Пушилин автомашин дотор байгаагүй ч өөр дөрвөн хүн гэмтэж бэртсэн байна.

 

Мөн Украины Ерөнхийлөгч Пётр Порошенко пүрэв гаригт /VI.12/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй нэлээд удаан утсаар ярьсан байна. Гэхдээ хоёр орны төрийн тэргүүнүүд утсаар юу ярилцсан нь тодорхойгүй байгаа юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС, CNN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж