Генерал Т.Дашдэлэгт оноосон ялыг хэвээр үлдээлээ

Хуучирсан мэдээ: 2014.06.13-нд нийтлэгдсэн

Генерал Т.Дашдэлэгт оноосон ялыг хэвээр үлдээлээ

Сөнөөгч, бөмбөгдөгч онгоцны их биеийг төмөр хайлуулах үйлдвэрт тушаасан, моторыг БНАСУ-д худалдахыг завдсан хэрэгт буруутгагдсан Т.Дашдэлэг нарын хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхэд хянан хэлэлцлээ. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянаад анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Т.Дашдэлэг нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн хэрэгт буруутай болохыг тогтоож Т.Дашдэлэгт 3.5 жилийн хорих ял, н.Бямбаноровт 7.1 жил, н.Сэргэлэнбаатарт 5.1 жилийг жирийн дэглэмтэй хорих ангид өнгөрүүлэх ялаар  тус тус шийтгэсэн билээ.

Д.ЖАРГАЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж