М.Ананд Монголоос 100 зочин урьжээ

Хуучирсан мэдээ: 2014.06.13-нд нийтлэгдсэн

М.Ананд Монголоос 100 зочин урьжээ

Японы мэргэжлийн сүмогийн 71 дэх их аварга М.Анандын найр Токио хотноо маргааш болно.

Шинэ аваргын цолны найранд Монголоос 100 зочин уригджээ. Гурван баг болж очих зочдын түрүүч өчигдөр Улаанбаатараас хөдөлсөн бол хамгийн сүүлийн баг өнөө оройны нислэгээр явах гэж байна. Зочдын дотор түүний төрсөн нутаг Сүхбаатар аймгийн эрхмүүд хүндтэй байрыг эзэлж байгаа ажээ.

Тус нутгийн бөхчүүдийг төлөөлж Улсын харцага Д.Магалжав явж байгаа бол "Зууны манлай" улсын харцага Ч.Өвгөнхүү Австрали улс яваад ирж амжсангүй.

Мөн М.Анандыг дэмждэг алтан нутгийн залуучуудыг төлөөлж Сүхбаатар аймгийн оюутан, залуусын "Жавхлант шарга" клубын тэргүүн Б.Нарантунгалаг аваргын найранд уригджээ.

71 дэх их аваргын цолны найр, баярын арга хэмжээний нээлт Японы Эзэн хааны ордны өмнөх талбайд болохоор төлөвлөгдсөн бол зочдыг арал дээрх хотуудтай танилцах, Фүжи уулаар аялах сонирхолтой хөтөлбөр хүлээж байна.

Ч.ЗОТОЛ

"ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж