Террористууд Мосул хотын банкыг дээрэмджээ

Хуучирсан мэдээ: 2014.06.14-нд нийтлэгдсэн

Террористууд Мосул хотын банкыг дээрэмджээ

 

“Ирак, Левантагийн Исламын улс” бүлгийн дайчид Иракийн Мосул хотыг эзэлсний дараа тус хотын банкны алтан гулдмай болон бэлэн мөнгийг авчээ. Хэт даврагчид 450 сая долларын хэмжээний мөнгөтэй болсон гэж Найнава мужийн захирагч Атиль ан-Нужейфи мэдэгдэв.

 

Ийм маягаар “Ирак, Левантагийн исламын улс” бүлэг дэлхийн хамгийн баян террористууд боллоо. The Washington Post сонины мэдээгээр, “Талибан” хөдөлгөөн жилдээ 70-400 сая ам.доллар авдаг ба “Хезболлах” хөдөлгөөн 200-500  сая ам.долларын тусламж авдаг гэнэ.

 

"Ирак, Левантагийн исламын улс” бүлгийн отрядууд Мосул хотыг орхин гарч байгаа тухай "Аль-Манар" телевиз мэдээлж байна. Агаарын хамгаалалтын дор Иракийн армийн элитийн ангиуд дөрвөн чиглэлээр Мосулын нисэх буудлын чиглэлд давшилтад оржээ. Хэт даврагчид хотыг эзлэн шоронгоос 2000 орчим хоригдлуудыг сулласан ба Туркийн консулын 48 ажилтанг барьцаанд аваад байна.

 

Байлдааны ажиллагаа Багдадаас 125 кмын зайтай Самарра хотын ойролцоо идэвхтэй явагдаж байгаа гэнэ. Иракийн хойд нутагт байдал энэ сарын 6-наас хурцадсан байна. Хэт даврагчид  хойд Найнава мужийг эзлээд Багдадын зүг  хөдөлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж