MIELE-ийн комби шарах шүүгээг танилцуулж байна

Хуучирсан мэдээ: 2014.06.18-нд нийтлэгдсэн

MIELE-ийн комби шарах шүүгээг танилцуулж байна

Miele-ийн гал тогооны цахилгаан хэрэгслүүдийн бас нэгэн гайхалтай бүтээл бол комби шарах шүүгээ юм. Зэвэрдэггүй ган төмрөөр хийгдсэн шилэн нүүр бүхий тус хосолмол бүтээгдэхүүн нь таны бэлтгэж буй хоолонд танаас маш бага хүчин чармайлтыг шаардах болно. Хоолыг бүрэн болгохоос гадна богино хугацааны Microwave буюу богино долгионы зуух болгон ашиглах боломжтой. Ган төмрөн дотортой бөгөөд энэ нь маш цэвэр харагдуулдаг байна. Touch удирдлагатай, өөрөө өөрийнхөөрөө үйлдлүүдээ програмчлах боломжтойгоос гадна автомат програмуудын тусламжтайгаар хүссэн хоолны төрлөөс сонгож шарах шүүгээ болон богино долгионы зуухны хосолсон болголтыг зэрэг сонгож хийх боломжтой. Попкорн болгох нэмэлт функцтэй тул кино театрийнхаас ч амттайг өөрөө бэлтгэж идэж болно. Хар болон бор өнгөний сонголттой шилэн загвартай комби шарах шүүгээнүүд нь бүх төрлийн гал тогооны тавилгуудтай төгс зохицох бөгөөд хамгийн тансаг орчинг бүрдүүлж өгдгөөрөө онцлог. Энгийн классик загварыг эрхэмлэгчдэд зориулсан цайвар өнгөний сонголт бас бий бөгөөд мөн л зэвэрдэггүй ган төмрөн хийц нь эдэлгээг хэдэн арван жилээр тоологдох хугацаанд уртасгаж өгдөг байна. Бусад MIELE-ийн бүтээгдэхүүнүүдийн адилаар хэрэглэгчээс аливаа үйлдэл болон цэвэрлэгээ, арчилгаа зэргийг маш бага шаардах бөгөөд зөвхөн өөрийн бэлтгэж буй хоолондоо бүх анхаарлаа хандуулахад тань тусалж, таны ухаалаг туслагч байж чадах болно.


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж