&#34Монголика 2013”-ын шилдгүүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2014.06.18-нд нийтлэгдсэн

&#34Монголика 2013”-ын шилдгүүд тодорлоо

“Биологийн олон янз байдал – Монголика 2013” гэрэл зургийн үндэсний уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Байгалийн амьд биесийн гайхамшгийг гэрэл зурагт буулгах замаар амьд байгалийн онцлог, түүнийг хайрлан хамгаалах мэдрэмж, идэвх, сонирхлыг төрүүлэх зорилготой уг уралдааныг БОНХЯ, Байгаль хамгаалах сангийн дэмжлэгээр Монголын Шувуу Судлалын Нийгэмлэг (МШСН) болоод МУИС-аас санаачлан зохион байгуулсан юм.

Нэг жилийн турш үргэлжилсэн “Монголика 2013” уралдааны шагнал гардуулах ажиллагаа 2014 оны 06-р сарын 05-ны өдөр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд болсон юм. Уралдаанд гурван төрөлд хамаарах 430 бүтээл ирүүлснээс шилдэг 100 бүтээлээр үзэсгэлэн гаргаж, мөн төрөл тус бүрд эхний 3 байр, төрөл харгалзахгүй 2 тусгай байр шалгаруулав.

Уралдааны зохион байгуулах багийн гишүүн, Чингис ОУ-н нисэх буудлын биологич Б.Одхүү “Тэмцээнийг мэргэжлийн гэрэл зурагчин, биологич, урлаг судлаачдаас бүрдсэн хүчирхэг баг шүүсэн учраас шүүлт маш шударга болсон гэдэгт итгэлтэй байна. Шүүгчид бие биенээ танихгүй бөгөөд бид бүх зургийг кодлоод шүүгч тус бүрт илгээж зургийн фокус, зохиомж, зурагчны авьяас чадварыг үнэлж нэг зурагт нэг шүүгч дээд тал нь 14 оноо өгөх зарчмаар шалгарууллаа” гэсэн юм.

Ингээд байр эзэлсэн бүтээлүүдийг сонирхуулъя.

Үргэлжлэлийг http://nationalgeographic.mn-с үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж