Үнэт чулуунууд бидний энерги биед хэрхэн нөлөөлдөг вэ?

Хуучирсан мэдээ: 2014.06.18-нд нийтлэгдсэн

Үнэт чулуунууд бидний энерги биед хэрхэн нөлөөлдөг вэ?

Sahaja Yoga Mongolia

Үнэт чулуу,зарим нэг минериалууд нь бидний энерги биед сайнаар нөлөөлдөг бөгөөд, хэрвээ өөрийн дотоод энергиэ сэргээсний дараа өөрийн энергийн хүрдээ үнэт чулууны тусламжтайгаар дэмжиж болох нь.

1. Муладхара (1 дэх энерги хүрд)- цэвэр ариун, оюун ухаан нь түүний гол чанаруууд – Шүр чулуу нь энэ энергийн хүрдтэй тохирох учраас хүний цээжлэх чадвар сайжирч, бодисын солилцоог идэвхжүүлдэг. Уур хилэн, атаа хорслыг устгадаг байна

2.Свадистан чакра (2 дах энергийн хүрд) – бүтээх байгуулах, өөрийгөө таньж мэдэх түүний гол чанарууд – Аметист чулуу- урт удаан нас, гэр бүлийн аз жаргалыг бэлэгддэг чулуу юм байна.

3. Набхи чакра : (3дах энерги хүрд) – өглөгч чанар, сэтгэл хангалуун байдал, анхаарал нь түүний гол чанарууд – Маргад эрдэнийн чулуу – энэ чулуу нь эд баялаг, дотоод тайван байдлыг дууддаг юм байна.

4. Анахата чакра: (4 дэх энерги хүрд) – хайр, хамгаалалт, хариуцлага нь түүний гол чанарууд – Бадмарга эрдэнийн чулуу- өөрийн эзэндээ юунаас ч айхгүй зоригтой байх, бас зүрхийг нь хүчтэй болгож өгдөг байна.

5. Вишшудхи чакра: (5 дэх энерги хүрд) – Өөрийгөө хүндлэх, нөхөрсөг байдал, нийтэч чанаруудыг хариуцдаг – Индранил чулуу – эзэндээ үнэнч шударга, тайван байдлыг үзүүлдэг байна

6. Агия чакра: (6 дэх энерги хүрд)- уучилж өршөөх, нигүүсэл энэрэл нь энэ хүрдний гол чанарууд – Алмаз чулуу нь сайнааар нөлөөлдөг, эргэн тойрны муу зүйлээс хамгаалахаас гадна, эзэндээ аз авчирдаг чулуу юм байна

7. Сахасрара чакра : (7 дэх энерги хүрд)- дотоод сэтгэлийн тайван байдал, юу ч бодохгүй баяслагалын байдалтай байх нь түүний гол чанарууд – Сувд эрдэнэ – мандан цэцэглэх, өөрийн энергиэ өсгөх, бүхийл сайн сайхан бүхнийг эзэндээ дууддаг байна.

www.facebook.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж