“Үргээлэг” цуврал кино болох уу?

Хуучирсан мэдээ: 2014.06.20-нд нийтлэгдсэн

“Үргээлэг” цуврал кино болох уу?

Саяхан болж өнгөрсөн “Mongolian academy awards 2014” наадмаас “Гран при” шагналыг уран бүтээлчиддээ авчирсан “Үргээлэг” кино тун удахгүй хоёрдугаар ангитай болох гэнэ. Нээлтээ хийсэн даруйдаа кино сонирхогчдын дунд шуугиан тарьж чадсан “Үргээлэг” киноны хоёрдугаар ангийн бэлтгэл ажил эхэлчихсэн бөгөөд тус киноны уран бүтээлчид тун удахгүй албан ёсоор мэдээлэл хийх ажээ.

Уг бүтээл нь Монгол Улсад БНХАУ-аас их хэмжээний ажиллах хүч орж ирсэнээс юу болж болохыг уг бүтээлд тусгасан юм. Харин “Үргээлэг 2” бүтээлд нийгмийн бас нэгэн асуудлыг хөндөх болов уу гэсэн хүлээлт кино сонирхогчдын дунд  байгаа нь дамжиггүй.

Магадгүй уг бүтээл цаашдаа олон ангит, цуврал бүтээл болж ч болох юм.

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж