Хүрмэн сум шилэн кабелийн сүлжээнд холбогдлоо

Хуучирсан мэдээ: 2014.06.23-нд нийтлэгдсэн

Хүрмэн сум шилэн кабелийн сүлжээнд холбогдлоо

Хөдөөд хөгжил бий болж байна. “Алслагдсан хөдөө сумын иргэд” гэдэг нэрийг халж орон нутгаасаа эхлээд олон улсын хэмжээний мэдээллийг шуурхай авч, төрийн үйлчилгээг шинэ шатанд гаргах боломж Хүрмэн суманд бүрджээ. Монгол улсын Засгийн газрын хөрөнгө оруулалт өндөр хурдын шилэн кабельтай болсон Хүрмэнчүүд энэ долоо хоногт Монгол улсын Ерөнхий сайдтай цахим хурал хийсэн үйл явдлыг сурвалжиллаа.

Алслагдсан сумдад интернетийн үйлчилгээ хүрснээр зайн сургалт, алсын оношлогоо, цахим хурал зохион байгуулах зэрэг олон боломжийг шинээр бүрдүүлж байгаагаараа ач холбогдолтой юм. Баянхонгор аймгийн Жаргалант, Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Өмнөговь аймгийн Хүрмэн, Булган аймгийн Тэшиг сумдын иргэдийн төлөөлөлтэй Ерөнхий сайд Н.Алтанхуяг цахим хэлбэрээр холбогдож, орон зайн хамааралгүйгээр дэлхий нийтийн мэдээллийн сүлжээнд нэгдэх боломж бүрдэж байгаад нь баяр хүргэлээ. 

Пүрэв гариг бүр зохион байгуулдаг “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт алслагдсан сумдад интернетийн үйлчилгээг хүргэж, ашиглалтад хүлээн авах цахим уулзалтаар эхэллээ. Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас эрхлэн хэрэгжүүлж байгаа “Мэдээлэл, холбооны үндсэн сүлжээний өргөтгөл, шинэчлэл” төслийн хүрээнд 150 суманд 9000 орчим км өндөр хурдны шилэн кабелийн сүлжээ, дамжуулах байгууламжийг байгуулаад байгаа юм.

Монгол улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар ийнхүү 150 сум өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбогдсоны нэг нь Хүрмэн сум байлаа. Улсынх хэмжээний судалгаагаар үзэлэ Монгол Улсын нийт сумдын 90 хувь нь өндөр хурдаар интернет болон бусад цахим үйлчилгээг авах боломжтой болж байгаа юм байна.

Эх сурвалж: http://zasag.mn/m/omnogovi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж