“Гал үндэстэн” биднийг гүтгэсэн гэв

Хуучирсан мэдээ: 2014.06.25-нд нийтлэгдсэн

“Гал үндэстэн” биднийг гүтгэсэн гэв

Өнгөрсөн долоо хоногт Гал үндэстэн холбооноос гаргасан мэдэгдэлтэй холбогдуулж “МАК” компаниас хэвлэлийн бага хурал зарлаж хариу мэдэгдэл хийлээ. Уг хуралд “МАК” ХХК-ийн дэд ерөнхийлөгч Г.Сугар, Захиргаа удирдлагын газрын дарга Ц.Пүрэвдорж болон Гэрээ эрх зүйн газрын дарга Б.Энхтуяа нар оролцов. Тэдний хэлж буйгаар Чойбалсан хотын захирагч Ж.Энхцэцэг тус компанид Баянтүмэн сумаас Чойбалсан хотын хоорон дахь хур хогийг цэвэрлээд өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Ингээд  хүсэлтийнх нь дагуу Баянтүмэн сумаас Чойбалсан хотын зам дагуух хуучин цэргийн ангийн балгасын ойролцоох нийт 30 га газрын хогийг таван сарын 28-аас эхлэн 100 хувь өөрсдийн хөрөнгөөр цэвэрлэсээд, хогоо хаана хаях, хаагуур тээвэрлэх, цэвэрлэсэн газартаа хэрхэн шинэ шимт хөрс суулгах гэх мэт бүх асуудал тодорхой төлөвлөгөөний дагуу явагдаж эхэлсэн гэнэ. Харин үүнийг нь Гал үндэстэн холбооныхон өөрөөр ойлгон хог цэвэрлэх нэрээр газар хувьдаа эзэмших гэж байна, овоо тахилга сүйтгэж буй хэмээн зарласан аж.

Хэвлэлийн хурлыг зохион байгуулагчид энэхүү мэдээллийг ор үндэсгүй, гүтгэлгийн чанартай гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна хэмээсэн бөгөөд МАК компани хувьдаа авч эзэмшсэн сөөм ч газар тэнд байхгүй гэв.

Б.БУЯНДАЛАЙ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж