Зайсанг хараад сэтгэл өвдөв

Хуучирсан мэдээ: 2014.06.26-нд нийтлэгдсэн

Зайсанг хараад сэтгэл өвдөв

Yumjir Fashion

Улаанбаатар хотын маань түүх дурсгалт зүйлсүүд нүдэнд үзэгдэхээ больсоор….

Бүтээн байгуулагчид нэртэй сүйтгэгчид л юм даа. Яагаад энэхүү зурган дээрх 2 газрыг онцолж бичиж байна вэ гэвэл хоёулаа аавын маань (Я.Үржинээ) бүтээл, гар бие оролцож бүтээсэн түүх дурсгалт газрууд учраас үнэхээр л харамсалтай байна. Улаанбаатар хотод төрж өссөн хэн ч энэхүү сайхан газар ийм болоход эмзэглэж байгаа гэдэгт эргэлзэхгүй л байна.

Өчигдөр Зайсангийн тэнд очоод үнэхээр сэтгэл өвдсөн. Зайсан хөшөө маань нүдэнд үзэгдэхээ байжээ. Хаанаас ч харсан уулан дээр сүндэрлэх Зайсан хөшөө хотын маань чимэг болоод хотыг тольддог хичнээн сайхан газар байлаа даа. Шилэн байшин түүх дурсгалт газраас илүү хотыг чимнэ гэж бодохгүй л байна. Уулыг нураан байшин цогцолбор босгох гэж байгаа бол ядаж байгаа газрыг нь харагдах орчныг нь устгахгүй ядаж доогуур нь тойруулаад намхан тойрог маягийн Зайсан хөшөөтэйгээ зохицохуйц цогцолбор байгуулж яагаад болоогүй юм бол. Шинээр тийм сайхан уул өөд өгсдөг толгой босгохгүй байж ганц байгааг нь ийм болгох гэж.

Зайсан толгой

1. Монгол-Зөвлөлтийн ард түмний үүрдийн найрамдал, нөхөрлөлийн чин үнэнч сэтгэлийг тасралтгүй үргэлжлэх цагираг, амсаргүй гархиар билэгдэн харуулсан аж. Тус цагирагийн(диаметр 20 м, өндөр нь 3,20 метр, зузаан нь 70 см) гадны талыг манай хоёр улсаас зөвлөлтийн яруу алдарт зэвсэгт хүчний байгуулсан мөнхийн гавьяаг үнэлж шагнасан байлдааны бүх одон медалийг тал гозгор баримлаар чимж, дотор талын туурганд ах дүү Зөвлөлт-Монголын армиудын дайчин нөхөрлөл, хамтын ажиллагаа, мөр зэрэгцэн тулалдсан түүхэн замналыг Октябрийн Аугаа их хувьсгалын ялалтын өдрөөс авхуулаад орчин үед сансар огторгуйг эзэмших хүртэл бүх үе шатаар тод томруун дүрсэлсэн өнгийн шигтгэмэл зургийг 170 гаруй м2 талбайд бүтэн тойруулан урлажээ. Уг хөшөөний эх загвар болон дотоод мозайкны зургийг зураач Я. Үржнээ зуржээ. Архитекторчоор уран барилгач А. Хишигт, Д. Өлзий-хишиг, Н. Уртнасан, Т.Мишиг нар ажилласан. Цэрэг эрийг том хэмжээний баримал хөшөөг уран барималч П. Зулзага, Ц. Доржсүрэн нар голлон хийжээ. Хөшөөний ажлын зураг төсөл хийгээд газар дээр нь өсгөн томруулж байгуулах ажилд зөвлөлтийн хэсэг барилгач, инженер мэрэгжилтнүүд оролцсон юм.

2. Лениний музейн фасадын зэс хөөмөлийн бүтээлээрээ аав маань 1981 онд төрийн соёрхолт хүртэж байсан юм. Залуу үе маань энэхүү рекламын самбарын цаана монголд өөр байхгүй зэс хөөмөлөн бүтээл байдаг гэдэгийг мэддэг болов уу?

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж