Хуучирсан мэдээ: 2014.06.26-нд нийтлэгдсэн

Нэгэн залуу их даруухан бас дөлгөөхөн
Нэг л өдөр тэр надад бусдаас өөр харагдсан
Нэг л дотно зүйл зүрхэн тушаа мэдрэгдсэн
Нэг л итгэхгүй өөрийгөө би чагнасан  

Энэ дууг Монголын сонсогчид андахгүй.  Өвөрмөц хоолой, өвөрөмц имижтэй альтернатив дуучин Х.Отгоо гурав дахь бие даасан цомгоо худалдаанд гаргасан байна. Түүний шинэ цомгийн нэр нь “Chill out” . Өмнө нь тэрбээр "Маргааш надад ирнэ", "Ten tones" хэмээх цомгууд гаргасан гаргасан бөгөөд энэ удаагийн цомог нь 10 дуунаас бүрдсэн бөгөөд орчин рок хөгжмийг, үндэсний хөгжимтэй хослуулснаараа өвөрмөц болсон гэнэ. Өөрөөр хэлбэл, “Chill out” цомгоос  тэс өөр Отгоог сонсох бололтой.  Цомгийн бичлэгийг  “Pro sound” студи хийж гүйцэтгэжээ.

 Р.ХЭРЛЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж