Усанд сэлэлтийн цомын тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2014.07.01-нд нийтлэгдсэн

Усанд сэлэлтийн цомын тэмцээн болно

Монголын усан спорт сонирхогчдын холбоо, "Энгүй тал" ХХК-иас хамтран өсвөрийн тамирчдын дунд цомын тэмцээнийг энэ сарын 4-6-ны өдрүүдэд Орхон аймаг "Эрдэнэт" үйлдвэрийн Спорт цогцолборын усан бассейнд зохион байгуулах гэж байна.

Дөрөв дэх удаагийн "Энгүй тал" цомын төлөөх тэмцээнд Орхон аймгийн "Хангарьд", Улаанбаатар хотын Усан спорт сургалтын төв, "MCS-Орчлон", "MCS Vista", БЗД, СХД-ийн усан спортын төвүүдээс 100 гаруй тамирчид оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.

Тэмцээн хөвгүүд, охидын 6-8, 9-11, 12-14, 15-с дээш насны ангилалаар өврөөр даллах, далайн гахай, мэлхий сэлэлт, далайн гахай зэрэг төрлүүдээр явагдах аж. Мөн багийн 4х100 м холимог уралдаан болох юм байна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж