Аргентины багийг ялагдана гэжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Аргентины багийг ялагдана гэжээ

ХБНГУ-ын баруун хэсэгт орших Oberhausen –ны  усан санд амьдардаг Паул нэртэй нэгэн наймалж хөл бөмбөгийн дэлхийн аваргын төлөө тэмцээнийг урьдчилан зөгнөдөг хэмээн алдаршаад байгаа аж. Энэхүү наймалжийн зөгнөснөөр Германы хөл бөмбөгчид Аргентины багийг хожно гэсэн тааврыг хөл бөмбөгийн хорхойтнуудад мэдрүүлсэн байна.
Тогтсон заншлын дагуу тоглох гэж буй хоёр багийн ХБНГУ, Аргентиний төрийн далбааны өнгө болох хар, улаан, шар болон цэнхэр, цагаан өнгөөр будсан хоёр хайрцгийг  усан сангийн хананд байрлуулжээ.
Наймалж герман, английн хөл бөмбөгийн багуудын тэмцээний үеэр тэр хэдийгээр Англид төрж, ХБНГУ-д ирсэн боловч хөл бөмбөгийн хоёр багийн тулаан германий багийн ялалтаар дуусах хүртэл германийн төрийн далбааны өнгөөр будсан хайрцаг дээр тэмтрүүлээ байлгасаар байжээ.
Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж