Порошенко гал зогсоохоо хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2014.07.02-нд нийтлэгдсэн

Порошенко гал зогсоохоо хойшлуулав

Фото: ИТАР-ТАСС/Михаил Маркив

 

Украины ерөнхийлөгч Петр Порошенко  тус орны зүүн хязгаарт  гал зогсоох дэглэмийг хүчингүй болгосноо зарласан байна.

 

 

Украины хүчнийхэн ардын журамт цэргийнхний эсрэг  давших төлөвлөгөө боловсруулснаа зарлав.

 

"Зургадугаар сарын 30-ны орой Украины аюулгүй байдал, батлан хамгаалахын үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо. Байдлыг авч хэлэлцсэний дараа би Дээд ерөнхий командлагчийн хувьд нэг талаас гал зогсоох дэглэмээ сунгахгүй байхаар шийдлээ”  гэж Порошенко ард түмэндээ хандахдаа мэдэгдсэн байна.

 

Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг  хамгаалах нь хамгаалалт хийхийн хажуугаар давшилт хийхийг шаардаж буйг тэр хэлжээ. “Зэвсэгт хүчин, Үндэсний гварди, улсын хил хамгаалалтын алба, аюулгүй байдлын албанд зохих тушаалыг өгсөн. Газар нутгийн бүрэн бүтэн байдлыг  хамгаалах үүргийг биелүүлэхийн тулд тэд цаашид гал зогсоох дэглэмд хязгаарлагдахгүй” гэж Порошенко онцолжээ. “Бид давшилтад орно. Бид нутаг орноо чөлөөлөх болно” гэж тэр мэдэгдлээ.

 

Эврэл бүтэлгүйтсний хариуцлагыг тэрээр өөрийгөө хамгаалах хүчний сайн дурын журамт цэргийнхэнд тохлоо. Тэд “энхийн төлөвлөгөөг ерөнхийд нь, тэр дундаа  гал зогсоох  тушаалыг нь биелүүлэх хүсэлгүй байсан” гэж Порошенко мэдэгджээ. Украины ерөнхийлөгч гал зогсоох дэглэмдээ эргэн ороход бэлэн гэдгээ хэлэв. Бүх талууд энхийн төлөвлөгөөг дэмжиж байгаа цагт л энэ тухай эргэн харцгаая хэмээн тэр хэлжээ.

 

Меркель, Керри, Олланд нарт Порошенко мэдээлэв

 

Петр Порошенко Германы канцлер Ангела Меркель, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд нартай утсаар ярьж  зүүн хязгаарт гал зогсоосон байдлынхаа талаар мэдээлэв.

 

“Украины тал 10 хоногийн турш өөртөө авсан үүргээ сахин нэг талдаа гал зогсоож байсан. Үүнийхээ төлөө хэдэн арван хүнийхээ амийг золиослов “ гэж тэр онцолсон байна.

 

Украины ерөнхийлөгч эргэн галаа зогсоохыг хэзээ эргэн харахад бэлэн гэдгийг бас сонсголоо. Гэхдээ энхийн төлөвлөгөө нь хэрэгжиж эхэлсэн нөхцөлд түүнийг хийх гэнэ.

 

Эвлэрэлийн тухай хэлэлцээрийн үйл ажиллагаа

 

Талууд эвлэрэх тухай зургадугаар сарын 20-нд тохиролцсон байлаа. Өнгөрсөн баасан гаригт ерөнхийлөгч Петр Порошенко гал зогсоох дэглэмээ дахин 72 цагаар сунгасан юм.

 

Тохиролцооны   үйл ажиллагааны  үеэр Киевын эрх баригчид нэг биш удаа их буу, миномётаар Донецк, Луганскийн  хот сууринг буудахын зэрэгцээ сайн дурынхны эсрэг хүнд техник хэрэглэн хэлэлцээрээ зөрчиж байлаа. Сүүлийн шөнө гэхэд л нэгэн  тийм довтолгооны үеэр Оросын  Нэгдүгээр сувгийн зураглаач Анатолий Клян  хугацаат бус цэргийн эхчүүдийн хамт цэргийн ангийн орчим буудлагад өртөн амь үрэгдсэн байв.

 

Украины зүүн өмнөд хязгаарын федерализмын төлөөх талынхны эсрэг Украины хүчнийхэн залхаан цээрлүүлэх ажиллагаагааг дөрөвдүгээр сард эхлүүлсэн байлаа. Энэ үеэр арми, үндэсний гварди, “Барууны сектор” хөдөлгөөний дайчдын  үйл ажиллагааны улмаас олон арван хүн амь үрэгдэж, хэдэн зуун хүмүүс их бууны бөмбөгдөлтийн улмаас шархадсан юм.  Хэдэн зуун байр байшин сүйрчээ.  Зуу гаруй мянган дүрвэгсэд Оросын нутагт орж ирсэн байна. Украины эрх баригчид  хилийн чөлөөт коридор нээхээ амлаад түүнийгээ хэрэгжүүлээгүй учир сайн дурын цэргийнхэн дотор талаас нь хилийн боомтуудад довтлон  дүрвэгсэдийг Орост оруулжээ.

 

 

Меркель, Олланд, Порошенко нартай  Путин ярихдаа Украинд эвлэрлийн тохиролцоог сунгах нь чухал гэж онцолсон байна

 

Оросын ерөнхийлөгчийн санал

 

Оросын ерөнхийлөгч Владимир Путин Германы канцлер Ангела Меркель, Украины ерөнхийлөгч Петр Порошенко, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд нартай утсаар гал зогсоох эвлэрэлийн дэглэмийг сунгах , мөн эвлэрэлийг сахихуулахад Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын  идэвхитэй ажиллагааны дор хяналтын найдвартай механизмыг бий болгох нь чухал гэдгийг онцлон тэмдэглэв. Лидерүүд Киевын төлөөлөгчид, Зүүн өмнөд хязгаарын төлөгчид нарын хооронд гурав дахь зөвлөлдөөнийг зохион байгуулахын төлөө үгээ хэлжээ.

 

Хожим Оросын сайд Сергей Лавров мэдэгдэхдээ энэ  санал солилцооны явцад Оросын хилийн нэвтрэн өнгөрүүлэх дээр Украины хилчдын болон Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагч нарыг байрлуулах саналыг Путин тавьсан гэлээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж