Epson авсаархан хэвлэгч бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2014.07.02-нд нийтлэгдсэн

Epson авсаархан хэвлэгч бүтээжээ

Техник технологи хөгжихийн хэрээр бүхий л зүйлс авсаархан, хэрэглэхэд эвтэйхэн, авч явахад хөнгөн зэрэг давуу талтай болж байгаа билээ. Энэхүү хувьсал хэвлэгчийн салбарт нь явагдаж байна. Төрөл бүрийн хэвлэгч үйлдвэрлэгч Epson компани гар утсандаа холбон ажиллуулдаг, 309 x 154 x 61мм-ийн хэмжээтэй, ердөө 1.6 кг жинтэй авсаархан хэвлэгчийг бүтээжээ.

Уг хэвлэгч нь бүхий л төрлийн ухаалаг гар утас болон таблет, лэптоп зэрэг төхөөрөмжүүдтэй WiFi болон Bluetooth-ээр холбогдон ажиллах ба батерейгаар ажилладаг учир заавал цахилгаан залгах шаардлагагүй гэдгээрээ давуу талтай.

А4 хэмжээтэй цаасан дээр өнгөт болон хар цагаанаар хэвлэнэ. Энэхүү хэвлэгчийг ирэх есдүгээр сараас худалдаанд гаргах ба 28 мянган иений үнэтэй байх аж.

Т.БИЛГҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж