Усан дотор гал шатах шиг…

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Усан дотор гал шатах шиг…

Огторгуйн одод,
тэнгэрийн зайд
жаргал баяр минь байгаа

Одох, ирэх
дуу чимээтэй орчлонд уй гуниг минь байгаа

Дэргэдийн зовлон,
холын жаргал дунд
сэтгэл минь

Дээлийн өнчин
товч шиг элэгдэнхэн
байгаа

Жаргаж яваа гэж
бусдынхаа сэтгэлийг
тэтгэвч

Жаргаж буй
нарнаас гуниг тасдан
зүдэрнэм

Зүдэргээт он
жилийн нугачаат урт
замаар

Зүлэг тахчих
тэрэг шиг  элгээрээ
хөрвөж амьдарнам

Хээрийн гунигт
өвсийг ширэлдүүлэн
салхилж

Хэзээнээс энэ
орчлон эргэж эхэлсэн юм бэ

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж