Неймар бэртэж, талбайг орхижээ

Хуучирсан мэдээ: 2014.07.05-нд нийтлэгдсэн

Неймар бэртэж, талбайг орхижээ

Бразилийн багийн шилдэг тоглогч Неймар өчигдөр /VII.4/ Колумбын багтай хийсэн тоглолтын үеэр бэртэж, дамнуургаар өргүүлэн талбайг орхижээ. Энэ удаагийн дэлхийн аваргад Бразилийн багийн итгэл найдвар хүлээсэн хөлбөмбөгчдийн нэг 22 настай Неймар тоглолтын хоёрдугаар хагасын 86 дахь минутанд бэртэл авч, талбайг орхисон байна. Түүний авсан бэртэл мэс засал хийхээр хүнд биш боловч ирэх мягмар гаригт /VII.8/ Германы багтай хийх тоглолтонд оролцож чадахгүй гэдгийг Бразилийн багийн эмч Родриго Ласмар мэдэгджээ.

Неймарын бэртлийн талаар Бразилийн багийн төвийн тоглогч Фернандиньо “Бидэнд том гарз тохиолоо. Бид гайхалтай тоглогчоо алдсан ч хамтдаа илүү хүчтэй байхыг хичээх болно. Бид Неймарын төлөө Дэлхийн цомд заавал түрүүлэх болно” гэж мэдэгдсэн байна.

Колумбийн Родригес энэхүү дэлхийн аваргад зургаан гоол хийсэн амжилтаар мэргэн буучдын жагсаалтыг ганцаараа тэргүүлж байгаа бол Аргентиний Месси, Бразилийн Неймар болон Германы Томас Мюллер нар дөрвөн гоолтой удаалж байна.

 

Эх сурвалж: Associated Press

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж