Женнифер Лопес ганц бие болжээ

Хуучирсан мэдээ: 2014.07.06-нд нийтлэгдсэн

Женнифер Лопес ганц бие болжээ

Холливудын хамгийн халуухан бүсгүйчүүдийн нэгт зүй ёсоор нэрлэгддэг дуучин Женнифер Лопес өөрөөсөө олон насаар дүү, бүжигчин нялх амрагаасаа салж, ганц бие болжээ.

Өдгөө 44 настай дуучин бүсгүй ихэр хүүхдүүдийнхээ хамтаар Парис хотоор зугаалж, дэлгүүр хэсэн өдрийг зугаатай өнгөрүүлжээ. Тэрбээр ямар ч гунигласан шинжгүй аз жаргалтай инээмсэглэн явсан нь гэрэл зурагчдын дуранд өртжээ.

Женнифер Лопес гурван удаа гэрлэж байсан ба ихрүүдийнхээ эцэг Марк Антонигоос салсны дараа бүжигчин залуутайгаа хайр сэтгэлийн холбоотой байсан юм.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж