Гамшгийн үед ажиллах сургуулилт хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Гамшгийн үед ажиллах сургуулилт хийлээ

Улсын их дэлгүүрт өчигдөр Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн Аврах, гал унтраах 10 дугаар анги, Улсын их дэлгүүрт байрладаг “Номин холдинг” компани, Улаан загалмайн нийгэмлэг хамтран гамшиг, осол, гал түймрийн үед гамшгаас хамгаалах команд штабын сургуулилтыг зохион явууллаа. Сургуулилтад Онцгой байдлын газрын шуурхай бүлэг 105-ын албан хаагчид,  “Номин холдинг”, Улаан загалмайн нийгэмлэгийн ажилтанууд, худалдаа эрхлэгчид зэрэг 200 орчим хүн хамрагдсан аж.
Уг сургуулилтаар газар хөдлөлт, гал түймрийн улмаас Улсын их дэлгүүрт гал гарсан тохиолдолд  утаанд хордож галд өртсөн хүмүүс, эд материалыг аврах,  гамшгаас хамгаалах бүх төрлийн хангалтыг зохион байгуулах, аврах гарцыг чөлөөлөх, утаанаас зугтаж барилгын дээвэр дээр гарсан хүмүүсийг мэргэжлийн байгууллагын автомеханик шат ашиглан техник хэрэгслээр хэрхэн авирах зэргийг заав.
Энэ үеэр худалдааны төвийн ажилтнууд болон худалдаа эрхлэгчид гамшиг, осол, гал түймрийн үед анхны тусламжийг нэг нэгэндээ хэрхэн хүргэх, хиймэл амьсгал яаж хийх, галын хорыг хэрхэн зөв ашиглах талаар тодорхой мэдлэгтэй болсон  байна.
П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж