Ш.Жаргалсайхан заан цолны болзол хангалаа

Хуучирсан мэдээ: 2014.07.12-нд нийтлэгдсэн

Ш.Жаргалсайхан заан цолны болзол хангалаа

Хүчит бөхийн долоогийн даваанд улсын арслан Х.Мөнхбаатартай учраа таарсан улсын начин Ш.Жаргалсайхан уран мэхийг уралдуулан давж, зааны болзол хангалаа. Тэрээр Завхан аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Хилчин дэвжээний бөх юм байна.

Хүчит бөхийн долоогийн даваанд улсын начин Б.Пүрэвсайханыг амлаж авсан улсын гарьд Н.Ганбаатар давж наймын даваанд шалгарч үлдлээ.

Улсын начин Б.Пүрэвсайхан нь улсын гарьд Н.Ганбаатарт өвдөг шороодсон ч даваа бүрт урамтай сайхан барилдаан үзүүлж, даваагаа ахиулсаар харцага цолны болзол хангаад байгаа юм.

Хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд улсын харцага Н.Батсуурь улсын гарьд Д.Рагчаагаар давж зааны болзол хангалаа.

Харин тус даваанд тунаж үлдээд байсан улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба нарын барилдаан хэн нь давж хэн нь унав гэдэг маргаан гарсан ч эцэст нь Ч.Санжаадамбыг давсанд тооцлоо.

Гэрэл зургийг ikon.mn-ээс

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж