Шакира ДАШТ-ий хаалтын ёслол дээр дуулна

Хуучирсан мэдээ: 2014.07.13-нд нийтлэгдсэн

Шакира ДАШТ-ий хаалтын ёслол дээр дуулна

Долдугаар сарын 13-ны өдөр Бразилийн Рио-де-Жанейро хотын "Маракана" цэнгэлдэх хүрээлэнд Герман, Аргентины шигшээ багийн тоглолт болсноор дэлхийн хөлбөмбөгийн ХХ удаагийн аварга шалгаруулах  тэмцээн өндөрлөнө.

Габриэль Гарсиа Маркесийн дуртай дуучин байсан, Испанийн хөлбөмбөгчин Жерар Пикегийн эхнэр зөвхөн өөрийн Колумбиа л дэмжсэн юм. Хөлбөмбөгийг урлаг гэж үздэг Шакира ямар ч багийн ялалтад дуртай байгаа гэнэ. ХХ дахь удаагийн ДАШТ-ий хаалтын ёслол дээр  Шакира "La La La" гэсэн энэ тэмцээнд зориулан бичсэн дуугаа дуулна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж